24/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дахин хоёр иргэнийг нас барсан байдалтай олов

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдээс дахин хоёр иргэнийг нас барсан байдалтай олсон талаар ОБЕГ-аас мэдээлэв.

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 09:43 цагт хоёр иргэнийг нас барсан байдалтай олжээ. Одоо үлдсэн таван иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байгаа бөгөөд уулын цас дагтаршиж, хунгарласан тул ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа аж.

Эрэн хайх ажиллагааны бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж, Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээний байгууллагын нийт 196 хүн үүрэг гүйцэтгэж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.