24/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Ромд Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Италийн нэрт гэрэл зурагчин, яруу найрагч Паоло Соллаццо-гийн Монгол Улсын баруун таван аймгаар аялах үеэрээ авсан фото зургийн “MONGOLIA – Taccuino di Silenzi” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт 10 дугаар сар 21-ний өдөр Ром хотын Пигорини (Этнографийн) музейн үзэсгэлэнгийн танхимд болов.

Монголын онгон дагшин байгаль, цаг уурын онцгой нөхцөл байдал, хүмүүсийн аж амьдралын онцлогийг харуулсан 20 гаруй фото зургийг үзэсгэлэнд тавиад байна. Мөн тэдгээр гэрэл зургийг эмхэтгэсэн номыг үзэсгэлэн дээр толилуулав. Үзэсгэлэнг нээж Элчин сайд Ц.Жамбалдорж, Пигорини музейн Азийн үзмэрийн куратор Лоретта Падерни, уран бүтээлч Паоло Соллаццо нар тус тус үг хэлэв.

Өвөрмөц арга барилаар авсан гэрэл зургуудын үзэсгэлэнгийн нээлтийг Монгол Улсаас Итали Улсад суугаа ЭСЯ-ны хамт олон, үзэгчид болох 100 гаруй хүн үзэж сонирхов.

Паоло Соллаццо-гийн “MONGOLIA – Taccuino di Silenzi” нь PX3 2017 – Prix de la Photographie Paris /Парисын фото зургийн PX3 2017 уралдаан/-нд алтан медаль, MIFA 2017 – Moscow International Foto Awards /Москвагийн фото зургийн олон улсын уралдаан/-ы шилдэг фото номоор шалгарсан байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.