УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна
Linked automatically by name · ⚑ Report an error
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-ын Коммунист намын урилгаар тус улсад айлчлахаар морджээ. Уг айлчлалаар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх хүрээнд хууль тогтоох дээд байгууллага, нам хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршиж буй хэмээн МАН-аас мэдэгдсэн юм. 2025 оны 9-р сард болсон БНХАУ, ОХУ, Монгол Улсын төрийн тэргүүн нарын уулзалтын дараа Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинийг манай улсад айлчилж магадгүй талаар олон улсын хэвлэлүүдэд тэмдэглэж байв. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас хоёр тал уг асуудал дээр албан ёсоор санал солилцоогүйг тодотгосон билээ. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.