Дархан-Уул аймагт сургуулийн гал тогоонд гарч байсан галыг унтрааж, 800 хүүхдийг угаартахаас сэргийлжээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт гал гарч байна гэх дуудлага өнөө өглөө 08:25 цагт Гал түймэр унтраах ангид иржээ. Дуудлагын дагуу найман албан хаагч, хоёр гал унтраах машин 08:29 цагт гал гарсан Дархан сумын шинэ хорооллын 9-р сургуулийн гал тогоонд 12х15 хэмжээтэй уурын жигнүүр шатаж байсныг газар дээр нь унтраан ажилласан бөгөөд утаажилтын бүсээс 800 сурагчийг гаргасан байна. Гал үүссэн шалтгаан нөхцөл анхан байдлаар хэт олон цахилгаан хэрэгслийг нэг эх үүсвэрт залгаснаас үүдэж гарсан гэв. Галын аюулгүй ажиллагааны хуулийн дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх процесс үргэлжилж байгаа талаар албаныхан мэдээллээ. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.