2017.10.26 · niitlelch.mn (Archiv) · Архив

“Харри Поттер” буюу Дэниел Рэдклифф нүцгэлжээ

Харри Поттерын дүрээр алдаршсан 28 настай жүжигчин Дэниел Рэдклифф чармай нүцгэлжээ. Тэрбээр нүдний шилтэй жаалхүүгээс өөр дүр бүтээж чадна гэдгээ харуулахыг хүсдэг нэгэн.

Дэниел 2008 онд “Эквус” жүжигт өөрийгөө арай өөрөөр харуулж чадсан гэдэг. Гэхдээ л өсвөр насны хүүхдийн дүр байжээ.

Харин Харри Поттероос ялгаатай нь Дэниел уг жүжгийн зарим хэсэгт нүцгэн тоглосон байна. Тэгвэл Дэниелийн тоглосон шинэ кино “Жунгли”-гийн зураг цахимаар явах болжээ. Зураг дээр Дэниел Рэдклифф, Жоэл Жексон, Алекс Расселл нар нүцгэн байгаа юм.

“Харри Поттер” энэ кинонд дүр бүтээхийн тулд их турах хэрэгтэй болсон тухайгаа ярьжээ. Тэрбээр 2-3 өдөр юу ч идэлгүй байж байгаад зураг авалтдаа орох үе ч байсан гэнэ.

эх сурвалж: zindaa.mn

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.