"БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин Монголд айлчлах эсэх албан ёсоор баталгаажаагүй"
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
2025 оны 9-р сард ОХУ, Монгол, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын дараа БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин Монголд айлчилж магадгүй хэмээн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэвлэлүүдэд ярьж байсан удаатай. Энэ хүрээнд 2026 онд түүнийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарч эхэллээ. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д айлчилж, Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдоод буй. Монголд Хятадын төрийн тэргүүн айлчлах эсэх асуудлаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад "Одоогийн байдлаар БНХАУ-ын талтай тохиролцож, баталгаажсан зүйл байхгүй" гэв. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.