26/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсээд байна

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргааш Төв, говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг ЦУОШГ-аас анхааруулсан.

Тэгвэл одоогийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд цас орж үзэгдэх орчин хязгаарлагдмал, автозамын гадаргууд халтиргаа гулгаа үүсээд байгаа талаар АТҮТ-өөс мэдээллээ.

Иймд иргэд, жолооч нар онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх, хэрэв зайлшгүй зорчих тохиолдолд техникийн бүрэн аюулгүй байдлыг бүрэн хангаж замын нөхцөлд тохирох хурдыг сонгон, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж явахыг зөвлөж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.