28/10/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Онгоцны үйлчлэгч эмэгтэй унажээ
Хятадын нислэгийн компани “China Eastern”-ийн нэгэн үйлчлэгч эмэгтэй онгоцны хаалгыг хаах гэж байгаад унажээ. “South China Morning Post”-ын мэдээлснээр уг явдал энэ сарын 23-нд болсон байна. Гурван метрийн өндрөөс бүсгүйг унахад онгоцыг хөөргөлтөд бэлтгэж, хянаж шалгаж байсан техникийн албаныхан олж харжээ. Үйлчлэгч бүсгүйг эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Тэрбээр нэлээд их гэмтэл авчээ. Нислэгийн багийн хоёр хүний хийх ёстой ажлыг үйлчлэгч бүсгүй дүрэм зөрчиж ганцаараа хийж байгаад унасан гэж урд хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.