"Бодь"-ийн няцаалт
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм"-д оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг "Бодь Интернэшнл" ХХК-иас 500 мянган ам.долларыг хэд хэдэн удаа буюу нийт 1.5 сая ам.доллар авсан гэх асуудлыг ярьсан. Уг асуудалд "Бодь Интернэшнл" ХХК-ийн зүгээс "2013 оны 12-р сард зохион байгуулагдсан УИХ-ын Хянан шалгах түр хорооны нүүрсний сонсголд гэрчээр оролцож, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээнүүдийн асуудалд нээлттэй ил тод хэлэлцэгдсэн. Ийм атал Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нүүрсний сонсголыг даргалагч болон бусад хүмүүст хандив өгсөн гэж илт худал мэдээлэл тарааж нэр хүндэд халдлаа" хэмээв. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийг хууль, шүүхийг байгууллагад өгнө гэжээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.