Баруун-Урт суманд 0,07 га газраа авахаар олон өдөр дугаарласны эцэст 326 иргэн л өргөдлөө өгч амжжээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 445 нэгж талбарт өмчлөлийн газар авах иргэдийн хүсэлтийг өчигдөр буюу энэ сарын 9-ноос авч эхэлсэн. Уг ажилтай холбоотойгоор аймгийн засаг даргын захирамжийн дагуу Баруун-Урт сумын ЗДТГ-аас 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийн зүгээс иргэдийг мэдээллээр хангах үүднээс өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын зургаанд иргэдэд газар олгох мэдээллийг өгчээ. Гэтэл тухайн сумын иргэд газар өмчлөх хүсэлт хүлээн авах баршил болох "Сүхбаатар тохжилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын байрны гадна өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн дараалж эхэлжээ. Улмаар иргэд өөрийн дарааллаа алдахгүйн тулд гадаа хонох, олноороо дараалах зэрэг асуудлууд үүссэн байна. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.