"Рио Тинто" найр тавьж Г.Занданшатар гэдийв
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт захидал илгээжээ. Уг захидалдаа "Оюу Толгой"-н үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой байлгах тал дээр байр сууриа нэгтгэе гэх утгыг илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл 2026 оноос “Рио Тинто” групп зэсийн олборлолтоо нэмэгдүүлэх зорилтынхоо хүрээнд энэ салбартаа илүү төвлөрнө гэдгээ өнгөрсөн онд зарласан учраас Монголын Засгийн газартай учраа олъё гэж буй. 2026 оны 1-р сарын 31-нд талуудын хэлэлцээний хугацаа дуссан хэдий ч оны эхний хагас хүртэл талууд хүүгийн зардлыг бууруулах, Монголын эзэмшлийн хувийг нэмэгдүүлэх зэрэг дээр бүрэн санал нэгдэж, шийдэлд хүрэх хүртлээ хэлэлцээ хийнэ гэдгээ мэдэгдсэн. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.