30.10.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Монголын сагсчид “Ази тивийн аварга” боллоо.

Монгол улс түүхэндээ анх удаа  ФИБА сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг түрүүллээ. Тэмцээний MVP тоглогчоор Э.Дөлгөөн шалгарсан юм.

Монголын сагсчид хагас шигшээд Австралийн шигшээ багтай үндсэн цагт оноо тэнцэж улмаар нэмэлт цаг 19:17 буулган авсан юм. Аваргын төлөөх тоглолтонд Шинэ Зеаландын сагсчдыг 19:14 хожсоноор Монгол Улсынхаа алтан соёмбот далбаагаа мандуулж төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэмцээнийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, 3×3 сагсан бөмбөгийн холбооноос  хамтран зохион байгуулсан бөгөөд 15 улсын тамирчид ирж, ур чадвараа сорьж өрсөлдсөн юм. Манай сагсчдын хувьд  Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нарын  баг тэмцээнд тэргүүлж, Ази тивийн аваргаар нэрлэгдлээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.