30/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дагвадорж аварга богино хэмжээний киноны гол дүрийг бүтээжээ.

Алибаба группыг үүсгэн байгуулагч Жек Ма болон Асашёрюү Дагвадорж нар  алдарт жүжигчин Жет Лигийн бүтээсэн Гун Шоу Дао /GSD/ хэмээх богино хэмжээний киноны гол дүрийг бүтээжээ.

Олон алдартнуудыг нэгэн дор цуглуулсан энэ бүтээлд Жек Ма, Асашёрюү хоёроос гадна Юень Вү Пин, Саммо Хун, Тони Чин, Жет Ли, Донни Иен, Вү Жин, Тони Жаа, Шимин Зөү, Жеки Хьүн, Наташа Лиу зэрэг алдартай жүжигчид, тамирчид оролцон тоглосон байна.

Киноны ерөнхий продюсер Жет Ли “Бид бүгд Хятадын гайхалтай уламжлал, өв соёлыг сурталчлах зорилгоор энэхүү бүтээлийг туурвилаа. Оролцсон хүн бүр хамаг чадлаараа хичээн ажиллалаа” гэсэн аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.