Б.Дуламсүрэнг "Рио Тинто" группийн Монголыг хариуцсан Ерөнхий захирлаар томилжээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
“Оюу Толгой” компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэнг “Рио Тинто” компанийн Зэсийн группын Монголыг хариуцсан Ерөнхий захирлаар томилжээ. Уг шийдвэрийг Зэсийн группын Гүйцэтгэх захирал Кэйти Жексон мэдэгдсэн бөгөөд Б.Дуламсүрэн цаашид “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцаад зогсохгүй монголын талын харилцааг удирдах юм. Мөн “Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр давхар томилогдож, ирэх 5-р сарын 1-ний өдрөөс ажлаа хүлээн авахаар болсон байна. Монголын Засгийн газрын төлөөллүүд "Рио Тинто" компанитай Оюу Толгойн гэрээний асуудлаар хэлэлцээ хийж буй энэ цаг үед ийм шийдвэр гаргасан нь 2026-2028 он хүртэл тус компани зэсийн талбартаа улам төвлөрөхийг баталж буй юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.