Дараалан тохиох гурван Тэргэл Сарны эхнийхийг өнөө шөнө ажиглах боломжтой
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
АСТАНА, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /Kazinform/. Одон орон сонирхогчид 11 дүгээр сарын 24-нд буюу өнөөдөр дараалан тохиох гурван “Супер сар”-ны эхнийхийг ажиглах боломжтой. Тодруулбал өнөө шөнө Мичид оддын бөөгнөрлийн ойролцоо “Минжин тэргэл сар” ажиглагдана. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвөөс /НАСА/ мэдээлснээр, 11 дүгээр сараас 2027 оны нэгдүгээр сар хүртэл гурван удаа Тэргэл сар гарах ажээ. “Минжин тэргэл сар” олон улсын зохицуулсан цагаар 14:53 цагт буюу Улаанбаатарын цагаар 22:53 цагт бүтэн тэргэл болно. Сар зууван тойрог замаараа Дэлхийд хамгийн ихээр ойртох үед Тэргэл Сар гарахыг “Супер сар” хэмээн нэрлэдэг. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.