30/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Монгол бахархал Г.Ариунбаатар “Никитон”-ы Бачкатай хоршино

Эх дэлхийн хаана ч явсан захыг нь мушгиж дэмжиж байдаг хэдэн сайхан залуус монголчуудад бий. Тэдний нэг нь сонгодог урлагийн жинхэнэ “од” болон гялалзаж байгаа дуучин Ганбаатарын Ариунбаатар билээ.

Сонгодог урлагийн карьераа амжилттай хийхийн зэрэгцээ дуунд дуртай ард түмнээ ч хүлээлгэлгүй нийтийн сайхан дуунуудаар үе үехэн бэлэг барьдаг дуучин залуу маань жинхэнэ хайр татсан, хайр даасан ухаалаг гэдгээ харуулсаар яваа.

Сайн багш нарынхаа ухаарал хайрласан үгсийг ухаан болгож тордож яваа болохоор түүний зам мөр ч дардан байгаа биз ээ.

“Сонгодог 1, 2” тоглолтоороо монголчуудынхаа сонорыг мялааж, өөрийнхөө ур чадварыг харуулж байсан Чингис хааны одонт, СТА дуучин Г.Ариунбаатар ирэх сарын эхээр “Сонгодог-3” тоглолтоо хийхээр зэхэж байна. Энэ удаад түүний урилгаар Никитоны Бачка тоглолтонд оролцохоор болжээ. Энэ хоёрын хоршил ч ёстой гал асаах биз ээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.