"Манай хажуугийн айл газраа чөлөөлөөд 700 гаруй сая төгрөг авсан"
Linked automatically by name · ⚑ Report an error
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчимд 1.6 га талбайг чөлөөлж, жишиг гудамж болгон тохижуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж, 55 айлын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 36 айлын газрыг бүрэн чөлөөллөө. Тухайн байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, иргэдээс газар чөлөөлөлттэй холбоотой санал сонслоо. Энэ үеэр 16 дугаар хорооны оршин суугч: Газрыг чөлөөлөхдөө нэг м.кв-ыг 1.2 сая төгрөгөөр үнэлж, хог хаягдал зэрэг бүх юмыг өөрсдөө ачаад аваад явна гэсэн гээд иргэд ам сайтай байна. Хажуу талын айл гэхэд газраа чөлөөлж 700 гаруй сая төгрөгтэй болоод хоёр өрөө байр худалдаж авсан. Мөн Өлзийт хороололд газар өгсөн байна. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.