31/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

‘’Дулаан гэр-Сайхан сэтгэл’’ сайн үйлсийн аяны хүрээнд

‘’I and R Mongolia’’ компани Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран ‘’Дулаан гэр-Сайхан сэтгэл’’ сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгууллаа. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү аяныг санаачилж Баянзүрх дүүргийн амьжиргааны түвшин доогуур, гэр оронгүй 5 өрхөд  гэр бэлэглэсэн юм.  Энэхүү үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дэд дарга Ц.Батхүү, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, ’I and R Mongolia’’’ компанийн удирдлагууд  болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Тухайлбал  Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Б.Отгонцэцэг, 21 дугаар хорооны иргэн С.Мөнхжаргал, 23 дугаар хорооны иргэн О.Ганзориг, 2 дугаар хорооны иргэн Н.Цэнгүүнжав болон Э.Батжаргалынх  тус тус гал голомтоо бадраах  өргөө цагаан гэртэй болжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.