Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хажуу руу унаж гэмтжээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Өнгөрсөн шөнө буюу 03:44 цагт " Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашинд хүн хавчуулагдсан байна" гэх дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /42 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Toyato Aqua” загварын суудлын автомашинтай автозамын хажуу тал руу онхолдож автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байдалтай байжээ. Алба хаагчид ажиллаж тухайн иргэнийг эсэн мэнд гаргаж, Нийслэлийн түргэн тусламж төвийн эмч, хэргийн газрыг Тээврийн цагдаагийн албаны байцаагчид тус тус хүлээлгэн өгсөн байна. Иймд иргэдийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг онцгойлон анхаарууллаа. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.