01/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

‘Эрдэнэс-Таван толгой” ХК хугацаанаас нь өмнө өрөө төлжээ.

‘Эрдэнэс-Таван толгой” ХК нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө шийдвэрийн дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон 200 сая ам.долларын зээлээс 100 сая ам.долларыг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанаас нь өмнө төлж барагдууллаа.

Уг 200 сая ам.долларын зээл нь Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны шийдвэрээр ‘Хүний Хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт олгосон халамжийн мөнгөний тодорхой хэсгийг бүрдүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор ‘Эрдэнэс-Таван толгой” ХК-д олгосон зээл болно.

‘Эрдэнэс-Таван толгой” ХК анх удаа өндөр цэвэр ашигтай ажилласны үр дүнд гадаад талдаа өр төлбөргүй болсон бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкинд үүссэн байсан өрийн тодорхой хэсгийг барагдуулснаар Монгол Улсын Засгийн газраас яаралтай хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой болж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.