2017.11.02 · niitlelch.mn (Archiv)
· Архив
“Манжуурын гоо бүсгүй” тэмцээнд оролцох 15 гоо бүсгүйг тодрууллаа.
БНХАУ-ын Манжуур хотноо жил бүр зохион байгуулдаг “Манжуурын гоо бүсгүй 2017” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох 15 гоо бүсгүйг тодруулжээ. Шалгарсан бүсгүйчүүд 12 дугаар сард болох олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм. Уг тэмцээнд 200 бүсгүй тэмцээнд бүртгүүлсэн бөгөөд гурван шатны шалгаруулалтаас 26 бүсгүй финалд үлджээ.
Сүүлийн шатанд шалгарсан бүсгүйчүүдээс 15 шилдэг бүсгүйг “Үндэсний ялагч”-аар тодруулсан байна. Энэ жил 14 дэх жилдээ зохиогдож буй “Манжуурын гоо бүсгүй” тэмцээн “Ариунгоо Үжин” ТББ-ын санаачлагаар Монгол Улсад “Үндэсний ялагч” хэмээх тэмцээнээ хоёр дахь удаагаа явуулжээ.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.