02.11.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Мэргэжлийн уулчдын ганц хорхойг гозгонуулдаг зүйл нь амь дүйсэн авиралт хийх

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Отгонтэнгэр хайрханд Монголын 17 иргэн авиралт хийж байгаад амь насаа алдсан тухай мэдээллүүд гарсаар байгаа юм. Үүнтэй холбогдуулан “Дэлхийн мэргэжлийн уулчдын азаа сорих, эрсдэл үүрэх онцгой талбар нь Монгол Улс дахь Отгонтэнгэр хайрхан боллоо” хэмээн уулын спортын мэргэжлийн сэтгүүлүүд олон улсад мэдээлээд эхэлжээ.

Эх сурвалж “Энэ жилийн хувьд томоохон улс орны уулчдын эхнийх нь нислэгийн тийзээ захиалаад эхэлсэн” хэмээн мэдээлэв. Дашрамд дурдахад, дэлхийн өнцөг булан бүрт буй мэргэжлийн уулчдын ганц хорхойг гозгонуулдаг зүйл нь амь дүйсэн авиралт хийх байдаг гэдэг.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.