16/12/2016 · niitlelch.mn (Archiv) · Archive

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан, хэлэлцээд энэ заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн 12 дугаар дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж тогтоол баталсан юм.

Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах үүрэг хүлээдэг зохицуулалтын дагуу Шүугчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн “… нэг удаа …” гэснийг хасах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгны хорооноос боловсруулжээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.5 хувь дэмжсэнээр энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.