02/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Эрдэмтэд аль эртнээс мөнхийн амьдралын түлхүүрийг хайж байгаа ч

Эрдэмтэд аль эртнээс мөнхийн амьдралын түлхүүрийг эрж хайж байгаа. Тэгвэл Аризонагийн их сургуулийн эрдэмтэд энэ нь ямар ч үр ашиггүй зүйл хэмээн мэдэгджээ. Үхэл гарцаагүй ирдэг зүйл гэнэ. Шинжлэх ухааны ямар ч ололт, амжилт үүнийг хэзээ ч өөрчилж чадахгүй. Мэргэжилтнүүд хөгшрөлтийн шинэ математик загварчлалыг бүтээжээ. Тэгээд хөгшрөлтөөс зайлсхийж, үхлээс зугтааж болохгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Хүн хөгшрөх тусам хромосомуудын урт нь богиносдог байна. Үүнийг зогсоох эм бэлдмэлүүд бүтээгдэнэ хэмээн хүмүүс итгэж эхэлсэн. Тэгвэл хромосомуудын урт богиносох үйл явцыг зогсоож болохгүй гэсэн дүгнэлт гарчээ. Хөгшрөлтийг зогсоох эм бэлдмэлүүд бүтээгдсэнээр эд эсүүд хөгшрөхөө болих ч хавдрын эд эсүүдэд хөгшрөлтийн үйл явц идэвхжиж эхлэх гэнэ. Тийм учраас хүн гэдэг амьтан эрт, орой хэзээ нэгэн цагт үхэх тавилантай аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.