02/11/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Засаг дарга сурагчдад проектор, дэлгэц өглөө
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өнөөдөр 16 дугаар сургуулийн 12а ангийнханд проектор, дэлгэцийн хамт гардуулан өгөв. Энэ үеэр Засаг дарга “Та бүхэн хэдхэн сарын дараа сурагчийн ширээнээс оюутан болно.
Хүүхэд бүр өөр өөрийн хүссэн мэргэжлээр суралцана. Мэргэжлээ маш зөв сонгоорой. Энэ бол хамгийн чухал сонголт” гэдгийг захилаа. Хоёр жилийн өмнө дүүргийн 50 жилийн түүхэн хөгжлийн тухай дурсамж хичээлийг тус ангийнханд заасан.
Энэ үеэр хичээлд нь нэн шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн өгөхөө амласан аж.
Амлалтаа ийнхүү биелүүлж, 12а ангийнхны хүсэлтээр Засаг дарга хувиасаа EPSON брэндийн проекторын иж бүрдлийг хүлээлгэн өгч, хичээл сурлагад нь өндөр амжилт хүслээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.