niitlelch.mn
13/02/2026 · eguur.mn

Засгийн газар "Рио Тинто" компанитай хэлэлцээг оны эхний хагас гэхэд эцэслэхээр тохиролцжээ

Linked automatically by name · ⚑ Report an error

Засгийн газар болон Рио Тинто компанийн зүгээс зээлийн хүүг бууруулах, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэн, "Онтрэ ресурс"-ийн хоёр лиценз дээр төр хувь эзэмших зэрэг хэд хэдэн агуулгаар хэлэлцээ хийж буй. Хэдийгээр албан ёсны хугацаа 1-сарын 31-нд дуусгавар болсон ч талуудын саналаар хугацаа сунгагдаад буй. “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая нар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай пүрэв гарагт уулзаж, Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксоны хариу захидлыг гардуулан өгсөн байна. …

Read the full article at the source ↗

This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.

Original source: https://eguur.mn/655630/ · Archived: 24/11/2026
🗎 Snapshot (2026-11-24) · 966f06780f341ae9…
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.