2017.11.03 · niitlelch.mn (Archiv) · Архив

Дональд Трамп Ши Жиньпины урилгаар Хятадад айлчилна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпины урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 11-р сарын 8-аас 10-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийж, хоёр орны төрийн тэргүүн нар Хятад-Америкийн харилцаа, хамтаар анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн том чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох гэж байна.

АНУ-тай хамтран Дональд Трамп ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал, хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтыг амжилтад хүргэж, БНХАУ, АНУ-ын харилцааны хөгжил шинэ эрч хүч сэлбэхэд Хятадын тал бэлэн хэмээн Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лү Кан  мэдэгдлээ.

Мөн БНХАУ Д.Трампын айлчлалыг хүлээж байгаагаа хэлсэн байдаг.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.