03/11/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Б.Шижирбат “Авьяаслаг Азиуд” шоунд оролцож байна.
“Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч Б.Шижирбат “Авьяаслаг Азиуд” шоунд оролцож буй. Тэрбээр тус шоунд оролцохдоо шинэлэг содон үзүүлбэр үзүүлж, “Алтан баззер”-ын эзэн боллоо.
Ингэснээр шууд хагас шигшээд шалгарч байгаа юм. Тэрбээр өмнө нь “Авьяаслаг америкчууд” шоунд мөн оролцож, эхний шатанд гурван “Тийм” авч, харин дараагийн шатанд бүдэрч байсан юм.
График, бүжиг дэглэлт гээд бүгдийг нь өөрөө бодож, сэтгэж, бүтээдэг түүний авьяас, хөдөлмөрийг шоуны шүүгч, солонгос гаралтай АНУ-ын бүжигчин Жей Пак онцлон магтсан юм. Гурван шүүгчээс бүгдээс нь “тийм” гэсэн хариу сонссоны дараа шоуны хөтлөгчид болох Алан Вон, Жастин Брэттон нар шүүгч нарын индрийн өмнөх алтан товчлуурыг дарсан юм.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.