Сар шинийг угтсан бүх нийтийн цэвэрлэгээ өнөөдрөөс эхэллээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Нийслэл хотын бүх нийтийн их цэвэрлэгээ өнөөдөр эхэлж, хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хариуцсан байгууллагууд шуурхай тээвэрлэж, дүүргүүдийн 300-500 орчим машин, техник бэлэн байдалд ажиллаж байгаа талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас мэдээллээ. Хог хаягдлыг цаг алдалгүй тээвэрлэх зорилгоор шөнийн уртасгасан цагаар ажиллахаар төлөвлөжээ. Дүүрэг, хороод, ААН байгууллага, иргэдийг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа. Бүх нийтийн цэвэрлэгээний үеэр, нохойгоо уях, хашааныхаа орчимд нохойтой анхааруулга байрлуулах, гадуур авч явахдаа бусдын аюулгүй байдлыг хангаж хошуувч зүүлгэж хэвшихийг зөвлөж байна. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.