06/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

37 машин техник, 360 хүн зам талбайн ЦАСЫГ цэвэрлэж байна

Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 2017 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 05.00 цагаас эхлэн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам, явган замын цасыг түргэн шуурхай арилгах арга хэмжээг авахаар нийт 37 машин техник, 360 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Өнөөдөр 10:00 цагийн байдлаар давс, бодис цацах зориулалтын 11 камаз машинаар:

Энхтайваны өргөн чөлөө,

Чингисийн өргөн чөлөө,

Нийслэл хүрээ өргөн чөлөө,

Зайсангийн гудамж,

Баянхошуу,

Толгойт,

Дүнжингарав,

Наадамчдын зам,

Баянзүрхийн товчоо зэрэг газарт 67 тонн бодис цацав.

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн цас цэвэрлэгээнд 3 машин, явган хүний замын цэвэрлэгээнд бичил механик шүүр, цас үлээгч төхөөрөмжүүдийг ашиглаж байна

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.