06/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Гишүүний гэргий “Соёлын тэргүүний ажилтан” боллоо

Урлагийн их тайзнаа “Шуранхай” хамтлагаараа овоглон олонд танигдсан гэхээсээ илүү УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлангийн гэргий хэмээвэл түүнийг таних нэгэн цөөнгүй биз ээ.

Гэр бүлийн амьдрал зохиож, гурван хүүхэд төрүүлсэн уртын дуучин Г.Эрдэнэчимэг сүүлийн жилүүдэд нөхөртэйгээ хамтарч дуулах болсон.

Авьяаслаг бүсгүй  “Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан” хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгээр энгэрээ мялаагаад байна.

Урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү шагнасанд баярласан Г.Эрдэнэчимэг

“Төр засаг, түмэн олныхоо их хайр хүндэтгэлийг хүртэж МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо. Хань, үр хүүхэд, ах дүүс, найз нөхөд, элэг нэгт Монгол түмэндээ гялайлаа”

хэмээн талархжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.