07/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Бог малын Мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин ирлээ

Linked automatically by name · ⚑ Report an error

Засгийн газрын тогтоол, ХХААХҮ-ийн сайдаас өгөгдсөн үүргийн дагуу шүлхий болон бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай нийт 5,1 тэр бум төгрөгийн вакциныг ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төвтэй шууд гэрээ хийх замаар худалдан авахаар болсон.

Энэ ажлын дагуу ОХУ-аас 15 сая тун вакциныг 337,5 мянган ам.доллараар худалдан авч, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан гэсэн баруун таван аймаг руу хүргүүлж эхэллээ.

Бог малын мялзан өвчний вакцины 9,6 сая тунг улсын нөөцөд үлдээх юм. Харин үлдсэн 5,4 сая тунг баруун таван аймагт хувиарлан хүргүүлэх ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал эмнэлэг, үржлийн газраас зохион байгуулж байна. 2016 онд анх дэгдсэн мялзан өвчнөөр 12996 бог мал хорогдсон бол 2017 онд 5500 орчим толгой Монгол бөхөн хорогджээ.

Олон улсын стандартад нийцсэн уг вакцинжуулах ажлыг малд хийснээр мялзан өвчний дархлаа тогтоож, өвчнийг 5 жил хяналтандаа авах боломжтой гэж Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллэсэн.

Түүнчлэн мялзан өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил цаг хугацааны хувьд давчуу байгаа ч аймаг, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгуудаар дамжуулан зохион байгуулах тал дээр анхаарч ажиллах чиглэлийг ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг өглөө.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.