07/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дуучин Лэди Гагагийн сүйт залуутай танилц

Дуучин Лэди Гага “Creative Artists” агентлагийн уран бүтээлч Кристиан Каринотой сүй тавьсан гэж “Us Weekly”-д мэдээлжээ. Кристианы агентлагаар дуучин бүсгүйгээс гадна Жастин Бибер, Кристина Агилера, Майли Сайрус, Женнифер Лопэс, Саймон Коуэлл нар үйлчлүүлдэг юм.

48 настай Кристиан энэ зун дуучны ааваас зөвшөөрөл авсан бөгөөд үүний дараа тэд нууцлаг байдлаар, цомхон хүрээнд сүй тавьсан байна. Үүнийг мэдсэн Лэди Гагагийн фэнүүд “Тэр гэр бүлтэй болж байгаа нь ямар сайхан хэрэг вэ” гэцгээж. Энэ оны хоёрдугаар сард “Super Bowl Half Time” шоунд оролцсоныхоо дараа Кристиантай болзож эхэлсэн.

Дараа нь нэгэн шоунд тайзан дээр Гага “Хайртай хүн чинь чамайг сэтгэлээр унахад хажуугаас түшиж өгдөг нь сайхан хэрэг” гэж хэлжээ.

Гэвч сүүлийн үед дуучны биеийн байдал таагүй байсан тул гэрлэлтийнхээ бэлтгэл ажлыг хойшлуулж гам барихдаа анхаараад байгаа аж.

эх сурвалж: tvmongolia.mn

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.