07.11.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Зар сурталчилгаа наасан 45 автобусны наалтыг арилгуулжээ!

Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн хэрэгслийн гадна зар сурталчилгаанд шалгалт хийж, зөрчлийг арилгуулж ажиллаа.

Нийслэлийн Тээврийн газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9/10 тоот тогтоолоор батлагдсан  “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 19 аж ахуй нэгж, байгууллагуудын тээврийн хэрэгслүүдэд шалгалт явууллаа.

Шалгалтыг  нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар нийтийн тээврийн хэрэгслүүдэд хийлээ. Тус шалгалтаар гадна зар сурталчилгаа зөрчилтэй 5 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргаагүй.

Мөн дээрх журмыг дагаж мөрдөөгүй 45 зөрчил илэрснийг газар дээр нь хуулуулж, арилгуулан ажиллаа.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.