08/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Архивын нээлттэй өдөр” 20 хүнд төлбөргүй лавлагаа олгов

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасаг нээлттэй өдөрлөг зохион байгуулж, архивын үйл ажиллагааг байгууллага, иргэдэд сурталчлан таниулах, архивын лавлагаа үйлчилгээг үзүүлэх, архивын үйл ажиллагааны талаар байгууллага, иргэдийн санал хүсэлтийг сонсон, санал асуулга авлаа.

Мөн аймгийн архивт хадгалагдаж байгаа хосгүй үнэт баримтуудын дээжис болон аймгийн архиваас ашиглаж, ном болгон гаргасан бүтээлүүдийн дээжээр үзэсгэлэн гаргав. Энэ өдөр нийтдээ 40 хүн архивын лавлагаа авах хүсэлт гаргаснаас 20 хүнд архивын лавлагааг үнэ төлбөргүй олгож үйлчилсэн байна.

Архивын ерөнхий газраас Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан Монгол төрийн архивын үйл ажиллагаа, түүхэн замнал, хөгжил дэвшлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулсан юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.