08/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Сэргээгдэх эрчим хүчний шилдэг төсөл, бүтээгдэхүүнийг шалгаруулна

“Шинэ санаа-Шилдэг инноваци 2017” сэргээгдэх эрчим хүчний шилдэг төсөл, бүтээгдэхүүний уралдааныг зохион байгуулснаар нийслэл хотод тулгамдаж буй хот байгуулалт, эрчим хүч, агаарын бохирдол, хүрээлэн буй орчны асуудлуудыг сэргээгдэх эрчим хүчийг ашиглан шийдвэрлэх, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, шинэ шийдэл бүхий техник технологийг нэвтрүүлэх шинэ санаа санаачилгыг дэмжихэд оршино.

УРАЛДААНЫ БОЛЗОЛ:

“Шинэ санаа – Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний уралдааныг Сэргээгдэх эрчим хүчний төсөл, Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн гэсэн үндсэн 2 чиглэлээр шалгаруулах бөгөөд төрөл тус бүр нь дараах болзлыг хангасан байна. Үүнд:

Эдийн засгийн үр ашигтай

Зах зээлд нэвтрүүлэх боломжтой

Сэргээгдэх эрчим хүчний ашиглалт, үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх

Эрчим хүчний хэмнэлтийг бий болгох

Нийслэлийн хот байгуулалт, эрчим хүч, агаарын бохирдол, хүрээлэн буй орчны асуудлуудыг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, бүтээгдэхүүн байна.

Төсөлд бизнесийн төлөвлөгөө, техник, эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулсан байвал давуу тал болно.

Уралдаанд аж ахуйн нэгж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон иргэд оролцоно. Харин дараах шаардлагууд тавигдана.

Танилцуулгын эхний хуудсанд оролцож буй төсөл, бүтээгдэхүүн танилцуулагчийн овог нэр, холбоо барих утасны дугаар байна. Танилцуулгын мөр хоорондын зай single, үсгийн хэмжээ 12, Arial фондоор бичигдсэн байна. Цаасны хэмжээ А4 байх бөгөөд 15 хуудас хүртэл зураг, тайлбар, тооцоолол, үр дүнг тусгасан байна. Нэг оролцогч зөвхөн 1 төсөл танилцуулна.

Уралдааны төсөл, бүтээгдэхүүний танилцуулгыг цахим болон эх хувилбараар Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын байранд 2017 оны 12 сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авна. Уралдааны шагналыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гардуулах юм байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.