СОР17-ыг амжилттай зохион байгуулахад ганзага дүүрэн ирэх гадаад томилолтын үр дүн чухал
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Нийслэл Улаанбаатар хот энэ зун түм түжигнэсэн их хөлд дарагдах нь тодорхой болоод байна. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц нь 1994 онд батлагдсан бөгөөд дэлхийн 197 улс нэгдсэн бөгөөд Конвенцын удирдах дээд байгууллага болох Талуудын бага хурал (COP) 17 дахь чуулганаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү арга хэмжээ ирэх наймдугаар сарын 17-28-нд болно. Хуралд дунджаар 10 мянган төлөөлөгч оролцох тооцоололтой. Иймээс л манай нийслэл хүний хөлд дарагдах нь гэж хэлж байгаа хэрэг л дээ. Олон зочид ирж, олны хөлд дарагдан, том хурал болох нь гэж хөөрцөглөхөөс өмнө амжуулж хийх зүйл, бэлтгэл ажил гэж тоймгүй их юм байна. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.