09.11.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Үзэсгэлэнт Үнэг Цоомоо кино урлагт эрэлттэй

“Хар сувдны нууц” хэмээх уран сайхны кинонд үзэсгэлэнт үнэг Цоомоо,бүтэлгүй Ганбаа, дүлий Чинбаа, генерал Батаа нарын хар сувдны төлөөх эцэс төгсгөлгүй өрсөлдөөн алс холын Вьетнамд өрнөж буй кинонд тэрээр тоглосон. Энэхүү уран бүтээлээрээ үзэгч олонд чамгүй танигдах болсон

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч М.Намуунцэцэг нь Загвар өмсөгчийн ажлаа хийхийн сацуугаар кино урлагт хүчтэйхэн орж ирээд байгаа. Түүний дараагийн кино Бүхнээс дээгүүр УСК билээ. Бүжгийн урлагт өөрийн бие сэтгэлээ зориулах залуусын тухай өгүүлэх энэхүү кинонд Намуунцэцэг гол дүрийн залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон DJ эмэгтэйн дүрийг бүтээсэн аж.

Загварийн талбарыг кино урлагтай хослуулан хөдөлмөр зүтгэлээ амжилтаараа өнгөлж яваа түүний дараагийн уран бүтээл юу байх бол…

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.