2017.11.09 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Өрсөлдөөний тухай хуулийн төслийг хэлэлцэв
Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтэд дүн, шинжилгээ хийж, аж ахуй эрхлэгчдийн зах зээлд чөлөөтэй, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход хэрхэн анхаарах талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Зарим томоохон аж ахуйн нэгж зах зээлд ноёрхож, бусдыгаа хөгжихөд нь саад учруулан, шахаж гаргах хандлага бий болсон, нөгөө талаар хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хараат бусаар, бие даасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин дутагдалтай байгаа учир холбогдох хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзсэн байна. УИХ 1993 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг баталсан юм.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.