13/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хотын дарга Канад улсын Элчин сайд Дэвид Уиллиам Спрулыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Канад улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрулыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр тал ах дүү хотуудын найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэх тэр дундаа уур амьсгалын хувьд газар нутаг байгаль цаг уурын нөхцлөөрөө ижил хотуудтай хамтран ажиллах талаар онцлон дурдагдсан юм.

Мөн Канад улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрул Улаанбаатар хотод тулгамдаад байгаа агаарын бохирдол, дэд бүтэц, шилжилт хөдөлгөөн зэрэг асуудлуудаар хотын даргатай санал бодлоо солилцож бүхий л талаар хамтран ажилахаа илэрхийллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.