Энэ сарын 24-нөөс агаарын температур буурч -10 хэм болно
Linked automatically by name · ⚑ Report an error
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өглөөний 10 цагийн байдлаар Улаанбаатар хотод -33 хэмийг зааж байна. Тэрчлэн мэдрэгдэх температур -41 хэм байгаа бөгөөд цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 2-7 метр байгаа юм. Тэгвэл тус хүйтэн энэ сарын 21-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг Цаг уурын байгууллагаас мэдээлээд буй. Тодруулбал, лхагва гараг буюу энэ сарын 21-нээс агаарын температур -22 болж хүйтний эрч бага зэрэг буурах төлөв гарчээ. Мөн энэ сарын 24-нөөс агаарын температур буурч -10 хэм рүү шилжихээр байна. Иймд ойрын өдрүүдэд хүйтний эрч сулрахгүй тул иргэдийг дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжихийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.