14.11.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

О.Оюунцэцэгийн “Тэнгэрийн бэлэг” юу байв!

Хүний хүсэл гэдэг мөрөөдөл ямагт хязгааргүй орон зайд тэмүүлдэг. Өөрийн зорилго зорилтыг хичээл зүтгэлээр өнгөлж яваа нэгэн бизнес бүсгүйг залуус маань хэдийн таних болоод буй. Австралийн телевизээс ажлын гараагаа эхэлж өдгөө олон улсын чөлөөт сэтгүүлч, Австрали улсын нэр хүндтэй RackCorp компанид PR менежер хийдэг О.Оюунцэцэцэг юм.

Түүнийг товчоор Гялалзсан, дайчин эмэгтэй гэж тодотгож болох. Үеийн залуустаа манлайлал болж, тус улсад өөрийн OOGII брэндээ үүсгэн байгуулан хөдөлмөрлөж буй нэгэн.

Тэрээр

“Уйлахад минь нулимсыг минь арчиж мөрөө дэрлүүлээд, өвдөхөд минь бүхнээ зориулан сандран гүйж, хэт баярлавал багахан зэрэг дарж, бяцхан амжилт гаргахад минь өмнөөс минь чин сэтгэлээсээ баярлан хөөрч, бяцхан хүүг минь аав шиг нь халамжилж  хүмүүжүүлдэг миний хамгийн сайн найз, итгэлт нөхөр, хайрт минь, гэр бүл минь, хань минь чамаараа бахархаж талархаж инээмсэглэн сууна би! Чамайг надад бэлэглэсэн тэнгэртээ талархая “

хэмээн бичжээ.

Өөрийн гэсэн аз жаргалтай амьдралыг эхлүүлж, баяр баясал дүүрэн байгаа дайчин эмэгтэй маань ийн сэтгэгдэлээ хуваалцжээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.