14/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Нэн ховор амьтадтай Булган голын ай савыг хамгаалах ажил ахицтай байна

Монголд цорын ганц байдаг Aзийн шар минж, улаан номонд орсон “Шаргал үхэрдэй” гэх загас, Чийр гэх мэтчилэн ховор, нэн ховор амьтад Ховд аймгийн Булган сумын Булган голд цөөнгүй бий.

Тиймээс энэ голын ай сав, экосистемийг хамгаалах ажилд Булган сумын Засаг даргын Тамгын газар, сав газрын захиргаа хамтран ажиллаж байна.

Тухайлбал Үенч Бодонч, Булган голын сав газрын захиргааны хамт олон энэ 2017 онд голын ай савын хог хаягдлыг цэвэрлэх, усны менежментийн нэгдсэн төлөвлөгөөг болосвруулж Булган голын усны тооллогыг бүрэн явуулсан байна.

Мөн хяналт шалгалтын ажлыг давхардсан тоогоор 17 удаа зохион байгуулж 20 гаруй зөрчил дутагдал илрүүлэн ажиллажээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.