15.11.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Мисс А.Сайхантамир сэтгэл хангалуун байна

Гоо сайхан ертөнцийг аварна хэмээн зүгээр ч нэг хэлээгүй байх. Олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд Монгол гоо охид маань амжилттай оролцдог болсон нь сайшаалтай. Зөвхөн гоё сайхан байдлаараа бус авьяас чадвар, оюун ухаанаа уралдуулж Дэлхийд эх орноо таниулах чухал үүргийг тэд үүрдэг.

Тэгвэл Дэлхийд чансаагаараа гуравт нэрлэгддэг “MISS INTERNATIONAL 2017” тэмцээнд Монгол улсыг төлөөлж А.Сайхантамир оролцоод ирсэн.

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа

“Miss International 2017 тэмцээндээ эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо. Миний амьдралд маш том хөрөнгө оруулалт, туршлага, үгээр хэлэхийн аргагүй ололт амжилт маань болж чадлаа. Дараа дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хичээх болно оо. МОНГОЛ гэдэг агуу нэрийг Дэлхийн тайзан дээр дуудуулах энэ хүндтэй эрхийг олгосон  та бүхэндээ маш их баярлалаа”

гэж ээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.