15/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Аваргын хэлснээр Пиавны шилээр цохиогүй юм билээ!

Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Бямбадорж өнгөрсөн сарын 26-ны өдөр нэгэн үдэшлэг дээр Таканоива Баасандоржийн толгой руу пивоны шилээр цохисны улмаас энэ сарын башёг өнжихөөр болсон.

Тэгвэл Харүмафүжи Бямбадоржийн талаар Асашёорюү Дагвадорж твиттер хуудаснаа, “Пиавны шилээр цохиогүй юм билээ” хэмээн бичжээ. Харин пивоны шил биш юм бол юугаар цохисон бэ гэдэгт тэрбээр хариу хэлсэнгүй.

Таканоива Баасандоржийн хувьд Фүкүокагийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн ч биеийн байдал төдийлөн сайжраагүй, тархины хүнд гэмтэлтэй байгаа гэсэн мэдээлэл байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.