2017.11.15 · niitlelch.mn (Archiv)
· Архив
БЗД-т хамаарах СӨХ-ны удирлагууд үйл ажиллагаагаа сайжруулна гэв
Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвөөс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоодын захирлуудад сургалт, семинарыг хийлээ.
Мөн уг сургалтаар дүүргийн Засаг дарга, Хөгжлийн төв, СӨХ хамтарсан гурван талт гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлага болон цаашид анхаарах зүйлсийн талаар санал солилцсон байна.
Дүүргийн хэмжээнд нийт 246 СӨХ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд таван бүс болгон хувааж сургалтыг явуулж байгаа юм.
Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү сургалтын гол зорилго нь оршин суугчдын ая тухтай орчинг бүрдүүлж, эрүүл аюулгүй, таатай орчин нөхцөлөөр хангах асуудлыг шат шатны түвшинд анхаарч, хамтран шийдвэрлэхэд оршлоо.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.