16/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Реппер THUNDER охидоо хамгаална

Хийсэн уран бүтээлээрээ нийгмийн болох болохгүйг шүүмжилж, олон нийтийг зөв зүйлд уриалан дуудсан залуу уран бүтээлчид нэмэгдэх болсон нь сайшаалтай.

Манай улсад сүүлийн үед бага насны хүүхдийн эрх ноцтой зорчигдож, түүнтэй холбоотой саар мэдээ хөврөх болсон.

Үүнтэй тэмцэж олон нийтийг нүд, чихээ нээхийг уриалж буй “Лантуун Дохио” ТББ “Нүдээ нээ” хэмээх үйл ажиллагааг зохион байгуулж буй.

Энэ уриалгад өөрийн чадах зүйлээр хувь нэмрээ оруулж буй уран бүтээлч бол Реппер Thunder юм.

Өсвөр насны охидыг хүчирхийлж, аминд нь хүрсэн жигшим үйлдлүүдийн тухай тэрээр

” Яах уу?  Энэ хүчингийн хэрэгүүд арай л хэтэрч байна даа. Байнга ийм хэрэг гарсаар сүүлдээ дөжрөх вийдээ гэж айх юм.

Одоо эхнээсээ зарим хэргийг нь бид мартаад эхэлчихсэн байна. 13н настай хүүхэд буудалд алуулчихсан хэргийг аль хэдийн мартчихсан. Тэр буудлыг хаасан уу? Тэр гөлөгнүүд нь хэдэн жил авсан бэ ? мэдэх юм байхгүй. Share хийж profile аа солиод хангалттай үр дүнд хүрэхгүй л байх. Хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хошуу биш хуруу нэмцгээе”

гэж ээ.

Реппер залуу маань “Хүчирхийлүүлэгсэд” хэмээх шинэ уран бүтээлээ Youtube хуудсанд байршуулжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.