Говьсүмбэр аймагт ачааны машин мөргөлдөж, жолооч амь хохирчээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Говьсүмбэр аймагт зам дээр зогсож байсан ачааны машиныг араас нь мөргөсний улмаас жолооч нь амь хохирчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт “Ачааны машинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн байна. Дуудлагын дагуу шалгахад жолооч нь "Бэйбэн норт бенз" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам дээр зогсож байсан "Норт бенз" маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөжээ. Улмаас Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.