Мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологджээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Улсын хэмжээнд 2025 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдсон байна. Энэ нь малын тоо өмнөх оноос 445.1 мянган толгойгоор буюу 0.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Малын тоог төрлөөр нь авч үзвэл: Адуу 5.1 сая болж 9.5 хувиар өссөн, Үхэр 5.4 сая болж 7.2 хувиар өссөн, Тэмээ 501.3 мянга болж 4.3 хувиар өссөн, Хонь 23.9 сая болж 2.6 хувиар буурсан, Ямаа 23.2 сая болж 1.1 хувиар өссөн байна. 2025 оны тооллогын урьдчилсан дүнгээр нийт мал сүрэгт: Хонь 41.1 хувь, Ямаа 39.9 хувь, Үхэр 9.4 хувь, Адуу 8.8 хувь, Тэмээ 0.9 хувийг тус, тус эзэлж байна. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.