Бусдын фэйсбүүк хаягт нэвтэрч ₮1.1 тэрбумын хохирол учруулсан этгээдийг баривчилжээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Цахим орчинд гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан сэжигтэн “Б”-г шилжүүлэн авчирлаа. Тодруулбал, яллагдагч Б нь 2023 оноос хойш бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч улмаар тухайн хакердсан хаягаа ашиглан бусдаас мөнгө зээлээч гэх утга бүхий зурвас илгээж мөнгө шилжүүлэн авдаг байсан байна. Түүнчлэн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулна гэх нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэдэд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Тухайн этгээдийг Тайландаас албадан авчирсан аж. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.